Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙГэр хорооллын айл өрхүүдийг цахилгаан эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулж эхэллээ
1/3
Улс төр

Эх орноосоо дүрвэн гарсан монгол иргэдэд Израилид суугаа Монголын өргөмжит консул тусламж үзүүлэв

Израиль Улсад дүрвэгчийн статусаар амьдарч буй Монгол Улсын хоёр иргэний дундаас төрсөн нярай хүүхдийн биеийн байдал маш муу, яаралтай хагалгаа хийлгэх шаардлагатай үед Монгол Улсаас Израиль Улсад суугаа Өргөмжит консул Ноён Ами Оркаби яаралтай тусламж үзүүллээ.

ГХ
Гадаад харилцааны яам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Эх орноосоо дүрвэн гарсан монгол иргэдэд Израилид суугаа Монголын өргөмжит консул тусламж үзүүлэв
Эх орноосоо дүрвэн гарсан монгол иргэдэд Израилид суугаа Монголын өргөмжит консул тусламж үзүүлэв. Зураг: МҮОНРТ

Израиль Улсад дүрвэгчийн статусаар амьдарч буй Монгол Улсын хоёр иргэний дундаас төрсөн нярай хүүхдийн биеийн байдал маш муу, яаралтай хагалгаа хийлгэх шаардлагатай үед Монгол Улсаас Израиль Улсад суугаа Өргөмжит консул Ноён Ами Оркаби яаралтай тусламж үзүүллээ.

Монгол эмэгтэй Зүүн Иерусалим хотын дүрвэгсдийн эмнэлэгт хүүхдээ төрүүлсэн бөгөөд нярай төрөлхийн өвчтэй төрж, улмаар яаралтай хагалгаанд орох шаардлагатай болоход Өргөмжит консул Ами Оркаби тэднийг Иерусалим хотын Шари Цедек эмнэлэгт шилжүүлэн, шаардлагатай бүх эмчилгээний зардлыг өөрөөсөө гаргасан байна. Нярай хүүхэд Шари Цедек эмнэлэгт яаралтай хагалгаанд орсон бөгөөд хагалгаа амжилттай болов.

Хуваалцах