“Эх орны төлөө цохилох зүрх” эрдэм шинжилгээ, түүхийн бүтээлийн нээлт боллоо
Номын нээлтэд номын зохиогчдоос гадна УИХ-ын дарга З.Энхболд, Шадар сайд У.Хүрэлсүх, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон болон УИХ-ын гишүүд, Засгийн газрын гишүүд болон генерал, офицерууд, эрдэмтэн, судлаачид оролцлоо.
Мэдээллийн алба

“Эх орны төлөө цохилох зүрх” эрдэм шинжилгээ, түүхийн бүтээлийн нээлт өнөөдөр Төрийн ордонд боллоо. Монгол Улсын цэргийн эрдэмтэд өргөн бүрэлдэхүүнээр ажиллан баримтад тулгуурлан зэвсэгт хүчний 1946-2014 оны түүхийг эмхэтгэсэн эрдэм шинжилгээ, судалгааны тус номыг бүтээх санаачилгыг УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Ж.Энхбаяр гаргажээ. Номын нээлтэд номын зохиогчдоос гадна УИХ-ын дарга З.Энхболд, Шадар сайд У.Хүрэлсүх, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон болон УИХ-ын гишүүд, Засгийн газрын гишүүд болон генерал, офицерууд, эрдэмтэн, судлаачид оролцлоо.


















