Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Эх, үрсийн баяраар Нийслэлийн мэргэжлийн хяналтын байцаагчид хяналт тавьж ажиллана

Эх, үрсийн баярын өдрөөр Нийслэлийн мэргэжлийн хяналтын байцаагчид хяналт тавьж ажиллана.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Эх, үрсийн баяраар Нийслэлийн мэргэжлийн хяналтын байцаагчид хяналт тавьж ажиллана
Эх, үрсийн баяраар Нийслэлийн мэргэжлийн хяналтын байцаагчид хяналт тавьж ажиллана. Зураг: МҮОНРТ

Эх, үрсийн баярын өдрөөр Нийслэлийн мэргэжлийн хяналтын байцаагчид хяналт тавьж ажиллана. Сүхбаатарын талбай, Үндэсний соёл амралтын хүрээлэн, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн зэрэг нэгдсэн өдөрлөг болох газруудад 150 албан хаагч хяналт тавьж ажиллана гэж Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас мэдээллээ.

Тэд урьдчилан сэргийлэх зорилгоор зах худалдааны төв, сүлжээ дэлгүүр, ТҮЦ-нд борлуулж буй хүүхдийн бэлгэнд хяналт шалгалт хийсэн байна. Шалгалтаар ТҮЦ-үүд хаана, хэзээ үйлдвэрлэсэн нь тодорхойгүй чихэр, шоколад борлуулж байсан зөрчил илэрсэн. Цаашид гарал үүсэл нь тодорхой хүнсний бүтээгдэхүүнийг сонгох, үйлдвэрлэсэн он, сарыг сайтар нягтлахыг анхааруулж байна. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын хэлтсийн дарга н.Цэнд-Аюуш ингэж ярилаа.

Хуваалцах