Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

ЭХЭМҮТ-д төрсөн гурван ихэр хүү нутаг руугаа явна

Хосууд 1988 оных агаад хүү, охин хоёр нь гурван дүүгээ хүлээн нутагтаа үлдсэн гэнэ. Хөвгүүдийн ээж ихрийн удамтай бөгөөд төрсөн ах нь 2015 онд ихэр охиноо өлгийдсөн ажээ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ЭХЭМҮТ-д төрсөн гурван ихэр хүү нутаг руугаа явна
ЭХЭМҮТ-д төрсөн гурван ихэр хүү нутаг руугаа явна. Зураг: МҮОНРТ

ЭХЭМҮТ-д энэ сарын 10-нд Баянхонгор аймгийн харъяат Б.Наранцэцэг нярайлж, гурван ихэр хүү төрүүлжээ.

1600, 1900, 2000 гр жинтэй төрсөн гурван хүүгийн аав С.Ширнэн Баянхонгор аймгийн “Найрамдал” сургуулийн түүх, нийгмийн ухааны хичээлийн багш, ээж Б.Наранцэцэг “Өүлэн эх” гуравдугаар цэцэрлэгийн багш юм байна.

Хосууд 1988 оных агаад хүү, охин хоёр нь гурван дүүгээ хүлээн нутагтаа үлдсэн гэнэ. Хөвгүүдийн ээж ихрийн удамтай бөгөөд төрсөн ах нь 2015 онд ихэр охиноо өлгийдсөн ажээ.

Монгол Улсдаа дуугаа хадаан бүл нэмж төрсөн гурван хүүд одоохондоо нэр хайрлаагүй байна. Хөвгүүд ээжтэйгээ хамт өчигдөр эмнэлгээс гарчээ.
Ихэр хөвгүүдээ өлгийдсөн залуу багш хосод www.mnb.mn сайт баяр хүргэж байна.

Хуваалцах