Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

ЭХЭМҮТ-ийн эмч нар амардаг өдрөө хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд үзлэг хийжээ

төрөлжсөн нарийн мэргэжлийн эмчийн үзлэгт 100 гаруй хүүхдийг хамруулжээ

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ЭХЭМҮТ-ийн эмч нар амардаг өдрөө хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд үзлэг хийжээ
ЭХЭМҮТ-ийн эмч нар амардаг өдрөө хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд үзлэг хийжээ. Зураг: МҮОНРТ

Эрүүл мэндийн яамнаас гаргасан шийдвэрийн дагуу энэ сарын 10-ны өдрөөс эхлэн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлж байгаа аж. Энэ хүрээнд өнгөрсөн бямба гарагт буюу энэ сарын 17-нд Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн эмч нар амралтын өдрөөрөө ажилласан байна.

Тодруулбал, тус төвийн Хүүхдийн амбулатори шүд, эрүү нүүр, зүрх судас, бөөр, дотоод шүүрэл, хоол боловсруулах эрхтэн, амьсгалын эрхтэн судлал, удам зүй, үе мөч судлал, харшил, өсвөр үе, хэл засал, сэргээн засах, чих хамар хоолой, мэс засал зэрэг 15 төрөлжсөн нарийн мэргэжлийн эмчийн үзлэгт 100 гаруй хүүхдийг хамруулжээ.

Хуваалцах