Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

ЭХЭМҮТ өвчүүний төрөлхийн хонхойлт засах хагалгааг Эрүүл мэндийн даатгалаар хийж байна

Манай улсад жилд 80 мянган хүүхэд төрдөг гэж үзвэл 40-50 хүүхэд өвчүүний хонхойлттой байдаг.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ЭХЭМҮТ өвчүүний төрөлхийн хонхойлт засах хагалгааг Эрүүл мэндийн даатгалаар хийж байна
ЭХЭМҮТ өвчүүний төрөлхийн хонхойлт засах хагалгааг Эрүүл мэндийн даатгалаар хийж байна. Зураг: МҮОНРТ

ЭХЭМҮТ өвчүүний төрөлхийн хонхойлт засах хагалгааг Эрүүл мэндийн даатгалаар үнэ төлбөргүй хийж байна.

Манай улсад жилд 80 мянган хүүхэд төрдөг гэж үзвэл 40-50 хүүхэд өвчүүний хонхойлттой байдаг. БНСУ-д энэ төрлийн хагалгааг багадаа 50 орчим сая төгрөгөөр хийдэг. Харин манай улс 2021 оноос Эрүүл мэндийн даатгалаар үнэ төлбөргүй хийж байна.

Хагалгаа хийсэн даруйд үр дүн шууд гардаг гэж ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн мэс заслын тэргүүлэх зэргийн эмч н.Чулуунхүү хэллээ.

Mongolian National Radio · ЭХЭМҮТ өвчүүний төрөлхийн хонхойлт засах хагалгааг Эрүүл мэндийн даатгалаар хийж байна

Өвчүүний төрөлхийн хонхойлт засах мэс заслыг 10-15 насанд хийлгэвэл хамгийн тохиромжтой гэж үздэг. ЭХЭМҮТ энэ хагалгааг хийж эхэлснээс хойш 30 гаруй хүүхэд хагалгаанд амжилттай орсон байна.

Өвчүүний төрөлхийн хонхойлттой төрсөн 3 хүүхэд тутмын нэг нь удамшлаас үүдэлтэй байдаг. Хүнд болон хөнгөн хэлбэрийн хонхойлттой үед зүрхний хэм алдагдах, амьсгал тасалдах, цаашлаад дотоод эрхтэнд сөргөөр нөлөөлдөг байна.

Хуваалцах