Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Эко барилгын үндэсний стандартыг хамтран боловсруулна

Даян дэлхийн ногоон хөгжлийн байгууллага Монгол Улсын тээврийн болон эрчим хvчний салбарын ногоон хөгжлийг хангах судалгааны ажлын vр дvнг ойрын хугацаанд танилцуулан хөгжлийн бодлогод нийцvvлэн цаашид хэрэгжvvлэх арга хэмжээнд дэмжлэг vзvvлэх боллоо.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Эко барилгын үндэсний стандартыг хамтран боловсруулна
Эко барилгын үндэсний стандартыг хамтран боловсруулна. Зураг: МҮОНРТ

Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотноо “PAGE Dubai-2014” “Ногоон эдийн засгийн төлөөх түншлэл”-ийн чуулган болж байгаа. Манай улсаас УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг, Г.Баярсайхан, Д.Ганбат, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюун нар оролцож байна.

Чуулганаар “Ногоон эдийн засгийн түншлэл” санаачилгын хүрээнд цаашид боловсруулах бодлогын төсөл дээр сонирхогч орнуудын төлөөлөгчдөөс санал авахаар төлөвлөжээ. Монгол Улс энэхүү санаачилгыг түрүүлж дэмжсэн улсын хувьд өндөр ач холбогдол өгч, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюун цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар илтгэл тавилаа.

Түүнчлэн НVБ-ын байгаль орчны хөтөлбөрийн гvйцэтгэх захирал Аким Штейнер болон Даян дэлхийн ногоон хегжлийн байгууллагын гvйцэтгэх захирал Хавард Вамсей нартай уулзаж ойрын жилvvдэд хамтран хэрэгжvvлэх хөтөлбөрийн талаар ярилцан, эко барилгын эрх зvйн орчин болон vндэсний стандарт боловсруулах чиглэлээр хамтран ажиллахаар тохирлоо. Мөн шинээр барих сургууль, цэцэрлэгийн барилгыг ногоон барилгын стандартад нийцvvлэхэд тохирсон зураг, тооцоо судалгааны талаар техникийн туслалцаа vзvvлэхээр боллоо.

Хуваалцах