Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Экологийн хариуцлагын гэрээ”-ний хэрэгжилтийг шалгалаа

Нийслэл хотод мод, модон материалын төрөлжсөн “Мөстийн гол трейд” ХХК-ийн “Хангай” зах, “Цайз” ХХК-ийн “Цайз” зах, “Улаанбаатар төмөр зам”-ын “Гурвалжин-44” зах, “Дата төв” ХХК-ийн “Хялганат” зах, “Ворм Энержи ХХК-ийн “Сонсголон” зах, “Шинэ Үйлс” ХХК-ийн “Гялгар” зах, “Цолмонбадрах” ХХК-ийн “Цолмонб

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Экологийн хариуцлагын гэрээ”-ний хэрэгжилтийг шалгалаа
“Экологийн хариуцлагын гэрээ”-ний хэрэгжилтийг шалгалаа. Зураг: МҮОНРТ

Нийслэл хотод мод, модон материалын төрөлжсөн “Мөстийн гол трейд” ХХК-ийн “Хангай” зах, “Цайз” ХХК-ийн “Цайз” зах, “Улаанбаатар төмөр зам”-ын “Гурвалжин-44” зах, “Дата төв” ХХК-ийн “Хялганат” зах, “Ворм Энержи ХХК-ийн “Сонсголон” зах, “Шинэ Үйлс” ХХК-ийн “Гялгар” зах, “Цолмонбадрах” ХХК-ийн “Цолмонбадрах” зах, “Доной Трейд” ХХК-ийн “Доной” зах ,”Зонхова” ХХК-ийн “Тэнгэр” гэсэн есөн газар үйл ажиллагаа явуулдаг байна.

Энэ захуудтай Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын Газар, Нийслэлийн Байгаль орчин, ногоон хөгжлийн газар, аж ахуйн нэгжүүдтэй “Экологийн хариуцлагын гэрээ”-г жил бүр байгуулж, хагас бүтэн жилээр дүгнэдэг юм.

Гэрээний дагуу мод, модон материалын захуудад гэрээний биелэлтийн хэрэгжилтэд хяналт шалгалт хийлээ.

Шалгалтаар “Гурвалжин-44”, “Сонсголон”, “Цайз”, “Гялгар”, “Хялганат” “Тэнгэр” гэсэн зургаан зах “Экологийн хариуцлагын гэрээ”-ний шалгуур үзүүлэлтүүдийг хангалттай биелүүлсэн хэмээн дүгнэгдэж, гэрээ сунгав. Харин “Экологийн хариуцлагын гэрээ”-ний хэрэгжилтийг хангаагүй “Цолмонбадрах”, “Доной”, “Хангай” захууд хангаагүй учраас уг зөрчлийг арилгах хүртэл экологийн хариуцлагын гэрээг түр түдгэлзүүллээ.

Хуваалцах