Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Экспортыг дэмжих импортыг орлох үйлдвэрлэлийн 888 төслийн талаар хэлэлцэнэ

Өнөөдрийн сонсголоор экспортыг дэмжих импортыг орлох үйлдвэрлэлийн 888 төслийн асуудлыг хэлэлцэнэ...

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Экспортыг дэмжих импортыг орлох үйлдвэрлэлийн 888 төслийн талаар хэлэлцэнэ
Экспортыг дэмжих импортыг орлох үйлдвэрлэлийн 888 төслийн талаар хэлэлцэнэ. Зураг: МҮОНРТ

Өнөөдрийн сонсголоор экспортыг дэмжих импортыг орлох үйлдвэрлэлийн 888 төслийн асуудлыг хэлэлцэнэ...

УИХ-ын "Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг хянан шалгах түр хороо"-ны 2023 оны гуравдугаар сарын 16-ны нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсголын үйл ажиллагаа дараах сэдвүүдээр үргэлжилж байна.

Өнөөдрийн сонсголоор:

1. Экспортыг дэмжих импортыг орлох үйлдвэрлэлийн 888 төслийн асуудал. Тус асуудлыг хэлэлцэхдээ хоёр тэрбумаас дээш дүнтэй, хоёр тэрбумаас доош дүнтэй гэж 2 ангилж хэлэлцэнэ.

2. Шинэ бүтээн байгуулалт хөтөлбөрийн хүрээнд бүсийн тулгуур төв аймаг, орон нутагт жижиг дунд үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх замаар ажлын байрыг бий болгоход 50 тэрбум хүртэлх төгрөгийн санхүүжилт олгох төслийн зарцуулалт.

3. Үйлдвэрлэлийг дэмжих зорилтын хүрээнд экспортыг нэмэгдүүлэх импортыг орлох бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих, ажлын байр бий болгох 70 тэрбум хүртэлх санхүүжилт олгох төслийн зарцуулалт.

Эх сурвалж: Хөгжлийн банк

Хуваалцах