Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Элчин сайд Б.Дэлгэрмаа ОХУ-ын Ерөнхийлөгчийн зөвлөх А.А.Кобяковтой уулзав

Элчин сайд Б.Дэлгэрмаа ОХУ-ын Ерөнхийлөгчийн зөвлөх, Дорнын эдийн засгийн чуулга уулзалтыг зохион байгуулах хорооны орлогч дарга А.А.Кобяковтой уулзав.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Элчин сайд Б.Дэлгэрмаа ОХУ-ын Ерөнхийлөгчийн зөвлөх А.А.Кобяковтой уулзав
Элчин сайд Б.Дэлгэрмаа ОХУ-ын Ерөнхийлөгчийн зөвлөх А.А.Кобяковтой уулзав. Зураг: МҮОНРТ

Элчин сайд Б.Дэлгэрмаа ОХУ-ын Ерөнхийлөгчийн зөвлөх, Дорнын эдийн засгийн чуулга уулзалтыг зохион байгуулах хорооны орлогч дарга А.А.Кобяковтой уулзав. Уулзалтад Монголын талаас тус ЭСЯ-ны ажилтнууд, Оросын талаас ОХУ-ын холбогдох яамд, албадын төлөөлөл байлцав.

Уулзалтын үеэр талууд 2018 оны есдүгээр сарын 11-13-ны өдрүүдэд ОХУ-ын Владивосток хотноо зохиогдох Дорнын эдийн засгийн форумд Монгол Улсын Ерөнхийлөгч тэргүүтэй төлөөлөгчдийг оролцуулах бэлтгэл, зохион байгуулалтын асуудал, түүнчлэн чуулга уулзалтын үеэр хамтран хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцов.

ОХУ-ын Ерөнхийлөгчийн зөвлөх, Чуулга уулзалтыг зохион байгуулах хорооны орлогч дарга А.А.Кобяков уг чуулга уулзалтад Монголын өндөр түвшний төлөөлөгчдийн ажил хэрэгч оролцоог хангах чиглэлээр тус ЭСЯ-тай нягт хамтран ажиллах эрмэлзэлтэй байгааг илэрхийлэв.

Хуваалцах