Элчин сайд, Байнгын төлөөлөгч Ц.Нарантунгалаг Итгэмжлэх захидлаа барив
2023 оны тавдугаар сарын 19-ний өдөр Элчин сайд, Байнгын төлөөлөгч Ц.Нарантунгалаг НҮБ-ын Дэлхийн хүнсний хөтөлбөрийн гүйцэтгэх захирал Синди Маккейнд Итгэмжлэх захидлаа барив.
Мэдээллийн алба

2023 оны тавдугаар сарын 19-ний өдөр Элчин сайд, Байнгын төлөөлөгч Ц.Нарантунгалаг НҮБ-ын Дэлхийн хүнсний хөтөлбөрийн гүйцэтгэх захирал Синди Маккейнд Итгэмжлэх захидлаа барив.
Уулзалтын үеэр Элчин сайд Ц.Нарантунгалаг Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдал“ үндэсний хөдөлгөөн болон Монгол Улсын Засгийн Газраас хэрэгжүүлж буй сурагчдын “үдийн цай“ хөтөлбөрийн талаар танилцуулж, цаашид энэ хүрээнд ДХХ-тэй хамтран ажиллах сонирхолтой буйгаа илэрхийлэв.
Хатагтай Синди Маккейн дээрх чиглэлээр манай улстай хамтран ажиллахаа энэ үеэр тэмдэглэв.


















