Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Элчин сайд Э.Сарантогос Итгэмжлэх жуух бичгийн хувийг гардуулав

Монгол Улсаас Канад Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Э.Сарантогос 2023 оны наймдугаар сарын 31-ний өдөр Канад Улсын Гадаад хэргийн яамны Ёслолын газрын дэд дарга Ясмин Хайнбекерт Итгэмжлэх жуух бичгийнхээ хувийг гардуулав.

ГХ
Гадаад харилцааны яам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Элчин сайд Э.Сарантогос Итгэмжлэх жуух бичгийн хувийг гардуулав
Элчин сайд Э.Сарантогос Итгэмжлэх жуух бичгийн хувийг гардуулав. Зураг: МҮОНРТ

Монгол Улсаас Канад Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Э.Сарантогос 2023 оны наймдугаар сарын 31-ний өдөр Канад Улсын Гадаад хэргийн яамны Ёслолын газрын дэд дарга Ясмин Хайнбекерт Итгэмжлэх жуух бичгийнхээ хувийг гардуулав.

Хатагтай Я.Хайнбекер Монгол Улсаас Канад Улсад суух Элчин сайдаар томилогдсонд баяр хүргэж, Канад Улсын Гадаад хэргийн яамны зүгээс Элчин сайд Э.Сарантогост бүх талын дэмжлэг үзүүлэн хамтран ажиллахаа илэрхийлэв.

Элчин сайд Э.Сарантогос Монгол Улс, Канад Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн босгон дээр үүрэгт ажилдаа орж байгаадаа баяртай байгаагаа тэмдэглэж, хоёр улсын харилцаанд төлөвлөсөн ажил, арга хэмжээг хэрэгжүүлэхэд Канад Улсын Гадаад хэргийн яамтай нягт хамтран ажиллахаа илэрхийлэв.

Хуваалцах