Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Элчин сайд Франтишек Длхополчикийг хүлээн авч уулзав

Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганхуяг Бүгд Найрамдах Словак Улсын Элчин сайд Франтишек Длхополчикийн үүрэгт ажил нь дуусгавар болж, бүрмөсөн нутаг буцах болсонтой холбогдуулан

ГХ
Гадаад харилцааны яам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Элчин сайд Франтишек Длхополчикийг хүлээн авч уулзав
Элчин сайд Франтишек Длхополчикийг хүлээн авч уулзав. Зураг: МҮОНРТ

Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганхуяг Бүгд Найрамдах Словак Улсын Элчин сайд Франтишек Длхополчикийн үүрэгт ажил нь дуусгавар болж, бүрмөсөн нутаг буцах болсонтой холбогдуулан 11 дүгээр сарын 3-ны өдөр ГХЯ-нд хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр талууд хоёр улсын найрсаг харилцаанд дүгнэлт өгч, цаашдын хамтын ажиллагааны төлөв байдлын талаар ярилцав.

УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж Монгол Улс, Бүгд Найрамдах Словак Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ой тохиож буйтай холбогдуулан Элчин сайд Франтишек Длхополчикт “Найрамдал медаль” гардуулав.

Хуваалцах