Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Элчин сайд Женнифер Галтад хүндэтгэл үзүүлэв

ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Д.Даваа АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Женнифер Галтыг бүрэн эрхийнх нь хугацаа өндөрлөж, нутаг буцах гэж буйтай нь холбогдуулан хүндэтгэл үзүүлэв.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Элчин сайд Женнифер Галтад хүндэтгэл үзүүлэв
Элчин сайд Женнифер Галтад хүндэтгэл үзүүлэв. Зураг: МҮОНРТ

ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Д.Даваа АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Женнифер Галтыг бүрэн эрхийнх нь хугацаа өндөрлөж, нутаг буцах гэж буйтай нь холбогдуулан хүндэтгэл үзүүлэв. ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Д.Даваа “Монгол, АНУ-ын батлан хамгаалах хамтын ажиллагааны гүүр болон ажиллаж, олон бүтээлч арга хэмжээний ард хамтдаа гарсанд ЗХЖШ-ын даргын зөвлөлийн нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Таныг Элчин сайдаар ажилласан цаг хугацаанд манай хоёр улсын батлан хамгаалах салбарын харилцаа улам эрчимжсэн гэдгийг онцлон хэлмээр байна. Манай Зэвсэгт хүчинд элгэмсүү хандаж, харилцан хамтран ажилласан таны цаашдын ажилд өндрөөс өндөр амжилт хүсье” хэмээн талархал илэрхийлсэн. Элчин сайд Женнифер Галт хамтран ажиллахад гар нийлэмжтэй таатай байснаа онцлоод монгол цэргийн чадварт үргэлж итгэдэг гэдгээ илэрхийлсэн юм.

Эх сурвалж: "Соёмбо" сонин

Хуваалцах