Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙГэр хорооллын айл өрхүүдийг цахилгаан эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулж эхэллээ
1/3
Улс төр

Элчин сайд Н.Тулга итгэмжлэх жуух бичгээ өргөн барьлаа

Монгол улсаас Ирланд улсад суугаа элчин сайд Н.Тулга өнгөрсөн 11 дүгээр сарын 30-нд Ирланд Улсын Ерөнхийлөгч Майкл Д.Хиггинст өөрийн итгэмжлэх жуух бичгээ өргөн барьжээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Элчин сайд Н.Тулга итгэмжлэх жуух бичгээ өргөн барьлаа
Элчин сайд Н.Тулга итгэмжлэх жуух бичгээ өргөн барьлаа. Зураг: МҮОНРТ

Монгол улсаас Ирланд улсад суугаа элчин сайд Н.Тулга өнгөрсөн 11 дүгээр сарын 30-нд Ирланд Улсын Ерөнхийлөгч Майкл Д.Хиггинст өөрийн итгэмжлэх жуух бичгээ өргөн барьжээ.

Тэрээр жуух бичгээ өргөн барихын хажуугаар Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн мэндчилгээг тус Улсын Ерөнхийлөгчид дамжуулсан байна.

Уулзалтын үеэр хоёр орны хамтын ажиллагааг эдийн засаг, соёл, аялал жуулчлалын зэрэг бүхий л салбарт хөгжүүлэх боломжтой талаар ярилцсан ба үүний дараа элчин сайд Н.Тулга Ирланд улсад амьдарч байгаа монгол иргэдийн төлөөлөлтэй уулзаж санал бодлоо хуваалцжээ.

Түлхүүр үг:Ирланд
Хуваалцах