Элчин сайд Н.Тулга Итгэмжлэх захидлаа гардууллаа
Монгол Улсаас ИБУИНХУ-д суугаа Элчин сайд Н.Тулга Монгол Улсаас Олон Улсын Далайн Байгууллага (ОУДБ)-д суух Байнгын төлөөлөгчийн Итгэмжлэх захидлаа тус байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Китак Лимд 2019 оны тавдугаар сарын 28-ны өдөр гардуулав.
Мэдээллийн алба

Энэ үеэр Элчин сайд Н.Тулга, далайд гарцгүй хөгжиж буй Монгол Улсын эдийн засгийн хөгжил, гадаад худалдааны өсөлтөд далайн тээврийн гүйцэтгэх үүргийг онцолж, усан замын тээврийн салбарт Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааны тухай танилцуулж, энэ салбарт мэргэжилтэн бэлтгэхэд туслалцаа үзүүлэхийг хүсэв.
ОУДБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга К.Лим Элчин сайд Н.Тулгад Монгол Улсаас ОУДБ-ын дэргэд суух Байнгын төлөөлөгчөөр томилогдон ажиллах болсонд баяр хүргээд, далайн тээврийн салбарыг хөгжүүлэх, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэхэд Монголд Улсад бүх талын дэмжлэг туслалцааг үзүүлэхээ илэрхийлэв.