Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Исланд Улсаас Монгол Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Торир Ибсен, Бүгд Найрамдах Эстони Улсаас Монгол Улсад хавсран суух

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив
Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Исланд Улсаас Монгол Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Торир Ибсен, Бүгд Найрамдах Эстони Улсаас Монгол Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ханнес Хансо, Эл Салвадор Улсаас Монгол Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Алданов Франкеко Алварез, Бахрейны Хаант Улсаас Монгол Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Мухаммед Гассан Мухаммед Аднан Шейху, Данийн Хаант Улсаас Монгол Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Томас Өструп Мөллэр нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив.

Үүрэгт ажилдаа орж байгаад нь Монгол Улсын Ерөнхийлөгч баяр хүргэж, ажлын амжилт хүсэв.

Харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд Элчин сайд нар хүчин чармайлт гаргана гэдэгт итгэж буйгаа илэрхийлж, олон улсын хамтын нийгэмлэг, НҮБ болон олон улсын байгууллагын хүрээнд харилцааг бэхжүүлэхийн төлөө байгаагаа тэмдэглэв.

Хуваалцах