Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Элчин сайд нарыг томиллоо

УИХ-ын 2023 оны намрын ээлжит чуулганы өчигдрийн үдээс хойших нэгдсэн хуралдааны эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2024 оны нэгдүгээр сарын 9-ний өдөр өргөн мэдүүлсэн Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох асуудлаар зөвшилцөх хэлэлцүүлгийг үргэлжүүллээ.

УТ
УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Элчин сайд нарыг томиллоо
Элчин сайд нарыг томиллоо. Зураг: МҮОНРТ

УИХ-ын 2023 оны намрын ээлжит чуулганы өчигдрийн үдээс хойших нэгдсэн хуралдааны эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2024 оны нэгдүгээр сарын 9-ний өдөр өргөн мэдүүлсэн Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох асуудлаар зөвшилцөх хэлэлцүүлгийг үргэлжүүллээ.

Үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, үг хэлсэн тул Байнгын хорооны саналаар Монгол Улсаас Бүгд Найрамдах Польш Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Дорж, Монгол Улсаас Шведийн Хаант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Т.Жанабазар, Монгол Улсаас Нэгдсэн Үндэстний Байгууллагын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч В.Энхболдыг эгүүлэн татах саналыг дэмжье гэдэг саналын томьёоллоор нууц санал хураалт явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 61.9 хувь нь дэмжлээ.

Мөн Байнгын хорооны саналаар Монгол Улсаас Бүгд Найрамдах Солонгос Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Сүхээгийн Сүхболд, Бүгд Найрамдах Польш Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Гунаажавын Байгалмаа, Монгол Улсаас Шведийн Хаант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Цэрэндоржийн Мөнх-Өлзий, Монгол Улсаас Нэгдсэн Үндэстний Байгууллагын дэргэд суух Байнгын төлөөлөгчөөр Нямдоржийн Анхбаяр нарыг томилох санал хураалтыг хүн тус бүрээр явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.

Хуваалцах