Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Элчин сайд Пенгсаван Гээвбасөд УИХ-ын дарга Г.Занданшатарт бараалхав

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Пенгсаван Гээвбасөд өнөөдөр (2022.05.31) Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт бараалахлаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Элчин сайд Пенгсаван Гээвбасөд УИХ-ын дарга Г.Занданшатарт бараалхав
Элчин сайд Пенгсаван Гээвбасөд УИХ-ын дарга Г.Занданшатарт бараалхав. Зураг: МҮОНРТ

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Пенгсаван Гээвбасөд 2022 оны 5 дугаар сарын 31-ний өдөр УИХ-ын дарга Г.Занданшатарт бараалахлаа.

Элчин сайд Пенгсаван Гээвбасөд УИХ-ын даргыг цаг зав гарган хүлээн авч уулзаж байгаад талархал илэрхийлээд хоёр орны найрсаг харилцаа болоод Монгол Улсын Их Хурал, БНАЛАУ-ын Үндэсний ассамблейн хамтын ажиллагааг улам бэхжүүлж, өргөжүүлэхэд анхааран ажиллах болно гэлээ. Тэрбээр хамтын ажиллагааны хүрээнд байгуулсан гэрээ, хэлцлийг үр өгөөжтэй байлгах, хэрэгжилтийг эрчимжүүлэх тал дээр бүхий л чадлаа дайчлан ажиллахаа уулзалтын үеэр илэрхийлж байв.

УИХ-ын дарга Г.Занданшатар хоёр улсын хууль тогтоох байгууллагууд нягт хамтран ажиллаж байгааг дурдаад манай хоёр орны худалдаа, эдийн засгийн харилцааг хөгжүүлэхэд ноён Пенгсаван Гээвбасөдыг санаачилгатай ажиллана гэдэгт итгэлтэй байна гэв. Цаашид бүх талаар дэмжин ажиллахад баяртай байх болно гэдгийг тэмдэглэв.

Монгол Улс, Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Улстай дипломат харилцаа тогтоосны түүхт 60 жилийн ой энэ онд тохиож байгаатай холбогдуулан талууд хоёр орны харилцаа, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцов гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Хуваалцах