Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Элчин сайд С.Баатаржав Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив

Монгол Улсаас Бүгд Найрамдах Серби Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Баатаржав Бүгд Найрамдах Серби Улсын Ерөнхийлөгч Александар Вичуч-д Итгэмжлэх жуух бичгээ 2023 оны тавдугаар сарын 22-ны өдөр өргөн барив.

ГХ
Гадаад харилцааны яам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Элчин сайд С.Баатаржав Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив
Элчин сайд С.Баатаржав Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив. Зураг: МҮОНРТ

Монгол Улсаас Бүгд Найрамдах Серби Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Баатаржав Бүгд Найрамдах Серби Улсын Ерөнхийлөгч Александар Вичуч-д Итгэмжлэх жуух бичгээ 2023 оны тавдугаар сарын 22-ны өдөр өргөн барив.

Элчин сайд С.Баатаржав Итгэмжлэх жуух бичгээ өргөн барих үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн мэндчилгээг Бүгд Найрамдах Серби Улсын Ерөнхийлөгч Александар Вучич-д уламжилж, хоёр орны хамтын ажиллагааг бүхий л салбарт хөгжүүлэхийн төлөө ажиллахаа илэрхийлэв.

Хуваалцах