Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Элчин сайд Ш.Батцэцэг Аргентины Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ барив

Монгол Улсаас Бүгд Найрамдах Аргентин Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шагдарын Батцэцэг 2022 оны 8 дугаар сарын 29-ний өдөр тус улсын Ерөнхийлөгч Альберто Фернандес-т Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Элчин сайд Ш.Батцэцэг Аргентины Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ барив
Элчин сайд Ш.Батцэцэг Аргентины Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ барив. Зураг: МҮОНРТ

Монгол Улсаас Бүгд Найрамдах Аргентин Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шагдарын Батцэцэг 2022 оны 8 дугаар сарын 29-ний өдөр тус улсын Ерөнхийлөгч Альберто Фернандес-т Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив.Элчин сайд Ш.Батцэцэг Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн халуун дотно мэндчилгээг Ерөнхийлөгч А.Фернандес-т уламжлахын зэрэгцээ Монгол, Аргентины найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө хичээнгүйлэн ажиллахаа илэрхийлэв.Ерөнхийлөгч А.Фернандес хоёр талын хамтын ажиллагааг идэвхжүүлэн хөгжүүлэхийн төлөөх Элчин сайдын цаашдын ажил үйлсийг бүхий л талаар дэмжихээ илэрхийлж, өндөр амжилт хүслээ гэж Гадаад харилцааны яамнаас мэдээлээ.

Хуваалцах