Элчин сайд Ц.Дэлгэрмаа "Байгаль нуур" сангийн Ерөнхий захирал А.Цветковатай уулзав
Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Дэлгэрмаа өчигдөр “Байгаль нуур” сангийн Ерөнхий захирал А.Цветковаг хүсэлтийнх нь дагуу ЭСЯ-ны “Чингисийн өргөө” уулзалтын танхимд хүлээн авч уулзав.
Мэдээллийн алба

Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Дэлгэрмаа өчигдөр “Байгаль нуур” сангийн Ерөнхий захирал А.Цветковаг хүсэлтийнх нь дагуу ЭСЯ-ны “Чингисийн өргөө” уулзалтын танхимд хүлээн авч уулзав. Уулзалтад тус ЭСЯ-ны байгаль орчны асуудал хариуцсан III нарийн бичгийн дарга Ц.Баттөр байлцав.
Уулзалтын эхэнд “Байгаль нуур” сангийн Ерөнхий захирал А.Цветкова тус сангийн зорилго, зорилт, үйл ажиллагааны үндсэн чиглэлүүд, хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийн талаар Элчин сайд Б.Дэлгэрмаад танилцуулж, Монгол Улсын байгаль орчны салбарын эрдэмтэн судлаач нартай ажил хэргийн холбоо тогтооход дэмжлэг үзүүлэхийг хүсэв. Элчин сайд Б.Дэлгэрмаа “Байгаль нуур” сангийн үйл ажиллагаа өргөжин тэлж байгаад баяр хүргэж, байгаль хамгаалал, аялал жуулчлалын чиглэлээр харилцан мэдээлэл солилцох, хамтарсан арга хэмжээ зохион байгуулах боломжийг судалж үзэхээ илэрхийлэв.
Уулзалт ажил хэрэгч, найрсаг уур амьсгалд болж өндөрлөв.


















