Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Элчин сайд Ө.Энхтүвшин Хурандаа генерал С.Лувсангомбод хүндэтгэл үзүүлжээ

Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайд Ө.Энхтүвшин ОХУ-д оршин сууж буй ахмад настан, хурандаа генерал С.Лувсангомбыг хүлээн авч уулзаж хүндэтгэл үзүүлэв.

ГХ
Гадаад харилцааны яам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Элчин сайд Ө.Энхтүвшин Хурандаа генерал С.Лувсангомбод хүндэтгэл үзүүлжээ
Элчин сайд Ө.Энхтүвшин Хурандаа генерал С.Лувсангомбод хүндэтгэл үзүүлжээ. Зураг: МҮОНРТ

Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайд Ө.Энхтүвшин ОХУ-д оршин сууж буй ахмад настан, хурандаа генерал С.Лувсангомбыг хүлээн авч уулзаж хүндэтгэл үзүүлэв.

Төр, нийгмийн зүтгэлтэн С.Лувсангомбо гуай өдгөө нас сүүдэр 98 хүрсэн ч энх тунх, гэр бүлийн хамт Москва хотод аж төрж байна. Тэрбээр 1924 онд Дорноговь аймгийн Хатанбулаг сумын нутагт төрсөн. 1944-1954 онд ЗХУ-д цэргийн дунд, артиллерийн инженерийн академид суралцсан. Цэргийн болон барилгын инженерийн мэргэжилтэй.

1954-1956 онд Цэргийн сургуульд багш, ангийн орлогч, 1956-1982 онд Улсын барилгын байгууллагад инженер, трестийн дарга, Улсын барилгын яамны орлогч сайд, Улаанбаатар хотын дарга, БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн орлогч дарга, 1982-1984 онд НАХЯ-ны сайдаар ажиллаж байсан бөгөөд МАХН-ын Төв Хорооны Улс Төрийн Товчооны орлогч гишүүн байв. Сүхбаатарын болон Алтан гадас одон, бусад медалиар шагнагджээ.

Хуваалцах