Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Элчин сайд Ө.Энхтүвшин ОХУ-ын Эрүүл мэндийн сайд М.А.Мурашкотой уулзав

Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайд Ө.Энхтүвшин ОХУ-ын Эрүүл мэндийн сайд М.А.Мурашкотой 2023 оны 3 дугаар сарын 6-ны өдөр уулзав.

ГХ
Гадаад харилцааны яам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Элчин сайд Ө.Энхтүвшин ОХУ-ын Эрүүл мэндийн сайд М.А.Мурашкотой уулзав
Элчин сайд Ө.Энхтүвшин ОХУ-ын Эрүүл мэндийн сайд М.А.Мурашкотой уулзав. Зураг: МҮОНРТ

Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайд Ө.Энхтүвшин ОХУ-ын Эрүүл мэндийн сайд М.А.Мурашкотой 2023 оны 3 дугаар сарын 6-ны өдөр уулзав.

Уулзалтын үеэр Монгол, Оросын эрүүл мэндийн салбарын цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийн талаар санал солилцов.

ОХУ-ын Эрүүл мэндийн сайд М.А.Мурашко Монгол Улсын эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг төгсөлтийн дараах сургалтад хамруулах, монголчуудад эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх, эм, эмийн бүтээгдэхүүн, эмнэлгийн хэрэгсэл Монгол Улсад нийлүүлэх, эрүүл мэндийн системийг цахимжуулах, телемедицин нэвтрүүлэх туршлага солилцох зэрэг чиглэлд хамтран ажиллах боломжтойг дурдав.

Хуваалцах