Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Элчин сайд Я.Ариунболд Канадын худалдааны ерөнхий төлөөлөгч бөгөөд Гадаад хэргийн яамны туслах дэд сайдтай уулзав

Монгол Улсаас Канад Улсад суугаа Элчин сайд Я.Ариунболд Канад Улсын Худалдааны ерөнхий төлөөлөгч, Гадаад хэргийн яамны Туслах дэд сайд Сара Уилшоу-тай 2022 оны есдүгээр сарын 15-ны өдөр уулзаж,

ГХ
Гадаад харилцааны яам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Элчин сайд Я.Ариунболд Канадын худалдааны ерөнхий төлөөлөгч бөгөөд Гадаад хэргийн яамны туслах дэд сайдтай уулзав
Элчин сайд Я.Ариунболд Канадын худалдааны ерөнхий төлөөлөгч бөгөөд Гадаад хэргийн яамны туслах дэд сайдтай уулзав. Зураг: МҮОНРТ

Монгол Улсаас Канад Улсад суугаа Элчин сайд Я.Ариунболд Канад Улсын Худалдааны ерөнхий төлөөлөгч, Гадаад хэргийн яамны Туслах дэд сайд Сара Уилшоу-тай 2022 оны есдүгээр сарын 15-ны өдөр уулзаж, хоёр талын худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны талаар санал солилцов.

Уулзалтаар Канадын Худалдааны ерөнхий төлөөлөгчийн газрын туршлага, үйл ажиллагааны загварыг Монгол Улсад нутагшуулах боломжийг судлах, худалдааны боловсон хүчнийг чадавхжуулах, цахим худалдааг хөгжүүлэх, хоёр улсын хооронд шууд нислэг үйлдэх, хөрөнгө оруулагчдын итгэлийг бэхжүүлэх, худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийн тулд төрийн алба болон хувийн хэвшилд зөвлөгөө өгөх, хоёр талын худалдааны зөвлөлдөх механизмыг бий болгох, худалдааны чадамжийг өсгөх, стратегийн бодлого баримтлах зэрэг чухал асуудлаар ярилцав.

Хуваалцах