Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Элчин сайдын ажлыг тоон үзүүлэлтээр дүгнэнэ

Ер нь Элчин сайдуудын хийсэн бүтээсэн ажлыг хоёр улсын хамтын ажиллагааг илэрхийлсэн тоон үзүүлэлтээр дүгнэнэ гэдгээ Эдийн засгийн хөгжлийн сайд энэ үеэр хэллээ. ХБНГУ одоогийн байдлаар манай улсын идэвхтэй хамтын ажиллагаа бүхий орнуудын жагсаалтад зургаадугаарт бичигддэг. Албан тоогоор 4200 монгол

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Элчин сайдын ажлыг тоон үзүүлэлтээр дүгнэнэ
Элчин сайдын ажлыг тоон үзүүлэлтээр дүгнэнэ. Зураг: МҮОНРТ

БНГУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилогдсон Ц.Болор Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяртай уулзлаа. Албан үүргээ хүлээн авахаар тус улсыг зорихынхоо өмнө тэрбээр Эдийн засгийн хөгжлийн сайдаас ажил үүргийн чиглэл авах хүсэлт тавьсан байна.

Нүүрснээс шингэн түлш гаргаж авах төсөл манай хоёр орны хамтын ажиллагааны хүрээнд яригдаж байгаа. Эдийн засгийн томоохон үр ашиг бүхий эл төслийг амжилттай хэрэгжүүлэхэд чухал үүрэгтэй ажиллахыг Эдийн засгийн хөгжлийн сайд даалгалаа. Мөн Европ-Азийн хоорондох гадаад худалдааны эргэлт жил тутам өсөн нэмэгдэж байгаа энэ үед Европоос БНХАУ руу чиглэх барааны эргэлтийг Монгол улсаар дамжуулах боломжуудыг эрэлхийлэх нь Элчин сайдын гол зорилт байх учиртайг онцолсон.

ХБНГУ зам, гүүрийн технологиороо дэлхийд данстай. Тэгвэл манай улсад энэ жилээс эхлэн концессын гэрээгээр хэрэгжих замын төслүүдийг Германы хувийн хэвшлийнхэнд танилцуулж, бүтээн байгуулалтын ажилд татан оролцуулахыг Элчин сайдаас мөн хүслээ. Түүнчлэн Герман улсын тэтгэврийн системийг судлан, боломжит хувилбарыг өөрийн оронд нэвтрүүлэх, хоёр орны хооронд өмнө нь байсан мах экспортын уламжлалыг сэргээх, угаасан нүүрсээ тус улс руу борлуулах зэрэг боломжуудын талаар мөн ярилцав.

Ер нь Элчин сайдуудын хийсэн бүтээсэн ажлыг хоёр улсын хамтын ажиллагааг илэрхийлсэн тоон үзүүлэлтээр дүгнэнэ гэдгээ Эдийн засгийн хөгжлийн сайд энэ үеэр хэллээ. ХБНГУ одоогийн байдлаар манай улсын идэвхтэй хамтын ажиллагаа бүхий орнуудын жагсаалтад зургаадугаарт бичигддэг. Албан тоогоор 4200 монгол иргэн тус улсад оршин сууж байна.

Хуваалцах