Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Элчин сайдын яамнаас Канадын муж, хотуудад очиж консулын үйлчилгээ үзүүлнэ

Монгол Улсаас Канад Улсад суугаа Элчин сайдын яам алслагдмал хот, мужуудад оршин суугаа монгол иргэддээ консулын үйлчилгээг хүргэх үйл ажиллагаагаа 2019 онд улам өргөжүүлж, улирал бүр хуваарь гарган хэрэгжүүлнэ. 2019 оны нэгдүгээр улиралд дараах хуваариар дурдсан хотуудад консулын үйлчилгээ үзүүлнэ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Элчин сайдын яамнаас Канадын муж, хотуудад очиж консулын үйлчилгээ үзүүлнэ
Элчин сайдын яамнаас Канадын муж, хотуудад очиж консулын үйлчилгээ үзүүлнэ. Зураг: МҮОНРТ

Монгол Улсаас Канад Улсад суугаа Элчин сайдын яам алслагдмал хот, мужуудад оршин суугаа монгол иргэддээ консулын үйлчилгээг хүргэх үйл ажиллагаагаа 2019 онд улам өргөжүүлж, улирал бүр хуваарь гарган хэрэгжүүлнэ. 2019 оны нэгдүгээр улиралд дараах хуваариар дурдсан хотуудад консулын үйлчилгээ үзүүлнэ.

Үүнд: 1. 2019 оны 1 дүгээр сарын 26-ны 12:00-19:00 цагт Алберта мужийн Калгари хотод, 2. 2019 оны 1 дүгээр сарын 27-ны 11:00-18:00 цагт Бритиш Колумби мужийн Ванкувер хотод. Иргэдэд дор дурдсан консулын үйлчилгээг үзүүлнэ. Хууль тогтоомжийн дагуу урьдчилан бүрдүүлэх бичиг баримтын талаар мэдээллийг ЭСЯ-ны цахим хуудас www.ottawa.embassy.mn-ны Консулын үйлчилгээ цэснээс авч зохих бэлтгэлийг хангана уу.

-Иргэний шинэчилсэн бүртгэл;

-Нотариат;

-Иргэний бүртгэл (төрсний бүртгэл, төрсний гэрчилгээ олгох гм);

-Үндэсний гадаад паспорт захиалах; -Иргэдийн өргөдөл гомдлыг хүлээн авах г.м

Жич: -16-аас дээш насны иргэн шинэчилсэн бүртгэлд хамрагдахдаа өөрийн биеэр ирж бүртгүүлнэ. Бүртгүүлэхдээ хүчин төгөлдөр үндэсний гадаад паспортаас гадна төрсний гэрчилгээ эсхүл хуулбарын хамт авч ирэхийг зөвлөж байна. Түүнчлэн ургийн овог, Монгол Улсад байнга оршин суугаа хаяг, эхнэр, нөхөр болон 16 хүртэлх насны хүүхдийн регистрийн дугаараа тодруулж, мэдсэн байх шаардлагатайг анхаарна уу.

-Гадаад паспорт захиалах иргэд паспортаа буцааж авах шуудангийн зардлыг төлсөн (pre-paid), буцах хаягаа бичсэн (self-addressed) баталгаатай (certified with tracking number) дугтуйг (Canada Post, UPS, FedEx гм) авч ирнэ үү. Консулын үйлчилгээ үзүүлэх газрын хаягийг ЭСЯ-наас энэхүү хуудсаар зарлан мэдэгдэнэ.

Эх сурвалж: http://www.ottawa.embassy.mn

Хуваалцах