“Элэг бүтэн Монгол” хөтөлбөр амжилттай үргэлжилж байна
Одоогийн байдлаар тус хөтөлбөрт 700 гаруй мянган иргэн хамрагджээ.
Мэдээллийн алба

“Элэг бүтэн Монгол” хөтөлбөр амжилттай үргэлжилж байна. Одоогийн байдлаар тус хөтөлбөрт 700 гаруй мянган иргэн хамрагджээ. Насны ангиллаар авч үзвэл, 15-39 насныхан 305124, 40-65 насныхан 381233 65 дээш насныхан 21000 орчим байна. Эрүүл мэндийн яамны эрүүл мэндийн цахим мэдээллийн хэлтсийн дарга н.Батбилэг ингэж ярилаа.
"Элэг бүтэн Монгол" хөтөлбөр цаашид үргэлжилнэ. Тиймээс иргэд Эрүүл мэндийн даатгалдаа хамрагдаж үнэ төлбөргүй үзлэг шинжилгээнд хамрагдах боломж нээлттэй байна.


















