Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлж, баяр наадмаар шуурхай ажиллахыг даалгалаа

Нийслэлийн эрүүл мэндийн газрын харьяа эрүүл мэндийн байгууллагын удирдах ажилтны ээлжит шуурхай хурал боллоо.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлж, баяр наадмаар шуурхай ажиллахыг даалгалаа
“Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлж, баяр наадмаар шуурхай ажиллахыг даалгалаа. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн эрүүл мэндийн газрын харьяа эрүүл мэндийн байгууллагын удирдах ажилтны ээлжит шуурхай хурал боллоо. Тус хурлын эхэнд НЭМГ-ын Эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга М.Мөнхдэлгэр баяр наадмын үеийн эмнэлгийн яаралтай тусламж, үйлчилгээг хэрхэн зохион байгуулах, хэрэгжилтийг хангах тухай болон “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх талаар хийсэн ажлуудаа танилцууллаа.



Мөн баяр наадмын үеэр иргэдэд зориулсан наршилт, гэдэсний халдварт өвчин, хоолны хордлого, осол гэмтлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр сургалт сурталчилгаа явуулах, “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх зорилгоор аж ахуйн нэгж, албан байгууллагуудад хийгдэх үзлэгийн хуваарь, нийслэлийн хэмжээнд хепатитийн В, С вирусын илрүүлэг шинжилгээнд хэчнээн хүн хамрагдсан судалгаа, “Цахим эрүүл мэнд” хөтөлбөрийн хүрээнд хэрэгжиж байгаа нэгдсэн программыг Өрхийн эрүүл мэндийн төвд суурилуулах, нэвтрүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах, эх хүүхдийн эндэгдэл, бүртгэгдсэн халдварт өвчний тохиолдлын талаар холбогдох хэлтсийн дарга, мэргэжилтнүүд мэдээлэл хийлээ.

НЭМГ-ын дарга Л.Төмөрбаатар харьяа эрүүл мэндийн байгууллагын удирдлагуудад “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлж, энэ талын мэдээлэл сурталчилгааг өөрсдийн нөхцөл бололцоонд тулгуурлан олон нийтэд тогтмол хүргэх, илрүүлэг шинжилгээнд зорилтот бүлгийн 40-65 насны иргэдийг идэвхтэй хамруулахаас гадна үндэсний их баяр наадмын өдрүүдэд эмнэлгийн тусламж, үйлчилгээг иргэдэд чанартай, шуурхай хүргэх тал дээр бэлтгэл ажлаа сайтар базаахыг даалгалаа.

Хуваалцах