"Элэг бүтэн Монгол" хөтөлбөрийн хэрэгжилтийн дунд хугацааны хяналт үнэлгээ хийж байна
"Элэг бүтэн Монгол" хөтөлбөрийн хэрэгжилтийн дунд хугацааны хяналт үнэлгээг Монгол Улсын Эрүүл мэндийн яам, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагатай хамтран хийж байна.
Мэдээллийн алба

"Элэг бүтэн Монгол" хөтөлбөрийн хэрэгжилтийн дунд хугацааны хяналт үнэлгээг Монгол Улсын Эрүүл мэндийн яам, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагатай хамтран хийж байна.

Энэхүү үнэлгээний ажлын хүрээнд өнөөдөр ДЭМБ, ЭМЯ, ХӨСҮТ-ийн холбогдох мэргэжилтнүүд Цус сэлбэлт судлалын үндэсний төвд ажиллаж "Цус, цусан бүтээгдэхүүний аюулгүй байдал, хадгалалт, халдвар хамгаалал, ариутгал халдваргүйжүүлэлт, хог хаягдал", "Лабораторийн үйл ажиллагаа", "Дархлаажуулалт, өртөлтийн дараах сэргийлэлт, донорын сургалт, сурталчилгаа" гэсэн гурван асуудлын хүрээнд үнэлгээ хийлээ.
Үнэлгээний ажилд ДЭМБ-ын зөвлөх, доктор Юка Жиннай, ЭМЯ-ны мэргэжилтэн С.Энхжин, ДЭМБ-ын Монгол Улс дахь суурин төлөөлөгчийн газрын мэргэжилтэн П.Анузаяа, ХӨСҮТ-ийн мэргэжилтэн Ж.Нямсүрэн зэрэг албаны хүмүүс оролцлоо.


















