Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

"Элэг бүтэн Өмнөговьчууд" хөтөлбөр амжилттай хэрэгжиж байна

Даланзадгад сумын хэмжээнд өнөөдрийн байдлаар 3000 гаруй иргэн эрт илрүүлгийн шинжилгээнд хамрагдсан бол 700 гаруй нь дархлаажуулалтын вакцин хийлгэжээ.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Элэг бүтэн Өмнөговьчууд" хөтөлбөр амжилттай хэрэгжиж байна
"Элэг бүтэн Өмнөговьчууд" хөтөлбөр амжилттай хэрэгжиж байна. Зураг: МҮОНРТ

“Элэг бүтэн Өмнөговьчууд” хөтөлбөрт Даланзадгад сумын 18-аас дээш насны 15469 иргэн хамрагдахаас 3000 гаруй нь бүртгэгджээ.
Энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлж, аймгийн 15 сумын Эрүүл мэндийн төвд 18-аас дээш насны иргэдийг элэгний В, С вирусын эрт илрүүлгийн шинжилгээнд хамруулах ажлыг зохион байгуулж байна.
Даланзадгад сумын хэмжээнд өнөөдрийн байдлаар 3000 гаруй иргэн эрт илрүүлгийн шинжилгээнд хамрагдсан бол 700 гаруй нь дархлаажуулалтын вакцин хийлгэжээ.
“Элэг бүтэн Монгол” хөтөлбөрт 40-65 насны иргэнийг хамруулж байгаа бол дээрх аймаг "Элэг бүтэн Өмнөговьчууд" хөтөлбөрийн хүрээнд 18-аас дээш насны бүх иргэдээ хамруулж буйгаараа онцлог юм.

Хуваалцах