Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Элэг бүтэн Өмнөговьчууд” хөтөлбөрийг 15 суманд нэгэн зэрэг эхлүүллээ

Тухайлбал 40-өөс дээш насны иргэдийг эрт илрүүлгийн шинжилгээнд хамруулах, иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлж, элэгний өвчлөлөөс урьдчилан сэргийлэх аргыг түгээн дэлгэрүүлж, иргэдэд хүрэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах аж.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Элэг бүтэн Өмнөговьчууд” хөтөлбөрийг 15 суманд нэгэн зэрэг эхлүүллээ
“Элэг бүтэн Өмнөговьчууд” хөтөлбөрийг 15 суманд нэгэн зэрэг эхлүүллээ. Зураг: МҮОНРТ

Өмнөговьчуудыг элэгний в, с вирусны эрт илрүүлгийн шинжилгээнд үнэ төлбөргүй хамруулах “Элэг бүтэн Өмнөговьчууд” хөтөлбөрийг 15 суманд нэгэн зэрэг эхлүүллээ.

2016-2020 онд Өмнөговь аймгийг хөгжүүлэх “Бид хамтдаа” хөтөлбөрийн хүрээнд 17 дэд хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. Түүний нэг болох элэгний өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, элэгний өвчлөлөөс үүдсэн нас баралтыг бууруулах зорилгоор анх удаа энэхүү хөтөлбөрийг 15 сумын хэмжээнд хэрэгжүүлж байна.

Хөтөлбөрийн хэрэгжилтийн явцад хэд хэдэн ажлыг үе шаттайгаар зохион байгуулна. Тухайлбал 40-өөс дээш насны иргэдийг эрт илрүүлгийн шинжилгээнд хамруулах, иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлж, элэгний өвчлөлөөс урьдчилан сэргийлэх аргыг түгээн дэлгэрүүлж, иргэдэд хүрэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах аж.

Мөн энэ үеэр Эрүүл мэнд-хамтын ажиллагаа эрүүл мэндийн салбарын удирдах ажилтнуудын зөвлөгөөнийг зохион байгуулж, 15 сумын Засаг дарга, нийгмийн ажилтан, эрүүл мэндийн төвийн эмч мэргэжилтнүүдийг оролцуулсан хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

Хамгийн түрүүнд эмнэлгийн оочер дарааллыг цэгцлэн эмч мэргэжилтнүүдийн харилцаа хандлага, ёс зүйг сайжруулах замаар эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлж иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх юм байна.

Хуваалцах