Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Элэг шилжүүлэн суулгах эмчилгээг 151 хүн эх орондоо хийлгэжээ

Улсын нэгдүгээр төв эмнэлгийн эмч нар 2011 оноос хойш 151 хүнд элэг шилжүүлэн суулгах хагалгааг амжилттай хийлээ.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Элэг шилжүүлэн суулгах эмчилгээг 151 хүн эх орондоо хийлгэжээ
Элэг шилжүүлэн суулгах эмчилгээг 151 хүн эх орондоо хийлгэжээ. Зураг: МҮОНРТ

"Цагийн хүрд" мэдээллийн хөтөлбөр: Улсын нэгдүгээр төв эмнэлгийн эмч нар 2011 оноос хойш 151 хүнд элэг шилжүүлэн суулгах хагалгааг амжилттай хийлээ.

Эмч нар цар тахлын амаргүй үед хүнд өвчтэй иргэдэд амьдрал бэлэглэхээр цаг наргүй ажиллаж байгаа. Гэвч тэднээс үл шалтгаалахгүйгээр гадны хүчин зүйл эрхтэн шилжүүлэн суулгах мэс засалд саад болж эхэлсэн байна.

Жишээлбэл, элэг шилжүүлэн суулгах мэс засал зайлшгүй шаардлагатай зарим нэг багаж хэрэгсэл хил гаалийн хүндрэлээс болж тасарсан байна.

Энэ байдал нь хагалгаанд орохоор хүлээж байсан иргэдэд бас өндөр эрсдэл дагуулж эхэлснийг манай сэтгүүлч сурвалжиллаа.

Хуваалцах