Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Элэгний С вирусын эмчилгээний зардлыг зорилтот бүлгийнхэнд хямдралтай үнээр олгоно

УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогт Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба нар өнөөдөр уулзалт хийлээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Элэгний С вирусын эмчилгээний зардлыг зорилтот бүлгийнхэнд хямдралтай үнээр олгоно
Элэгний С вирусын эмчилгээний зардлыг зорилтот бүлгийнхэнд хямдралтай үнээр олгоно. Зураг: МҮОНРТ

УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогт Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба нар өнөөдөр уулзалт хийлээ. Уулзалтын үеэр Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн талаар харилцан санал солилцов.

Эрүүл мэндийн даатгалтын тухай хуульд өндөр өртөгтэй зарим тусламж, үйлчилгээ, шаардлагатай эмнэлгийн хэрэгслийг Эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг нь хариуцах эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний багцад хамааруулж баталсан. Үүнтэй холбогдуулж Байнгын хорооны дарга Д.Батцогт уулзалтын үеэр дээрх багцад эрхтэн шилжүүлэн суулгах хагалгааны тодорхой зардал, бөөрний гемодиализийн эмчилгээ, элэгний С вирусын эмчилгээний зардлыг зорилтод бүлгийнхэнд хямдралтай үнээр олгох асуудлыг судалж, Байнгын хороонд танилцуулахыг үүрэг болгосон юм.

Хуваалцах