Элэгний В, С вирусын шинжилгээний үнийг хямдрууллаа
Сүүлийн жилүүдэд манай улсын хэмжээнд В, С вирусын өвчлөл тогтмол өндөр гарч байна.
Мэдээллийн алба

Сүүлийн жилүүдэд манай улсын хэмжээнд В, С вирусын өвчлөл тогтмол өндөр гарч байна. Өвчлөлийн тоог бууруулахад төр, хувийн хэвшлийн хамтын хүчин зүтгэл чухал гэж салбарынхан үзэж байна. Тиймээс “Бона Вита” эмнэлзүйн лаборатори элэгний В, С вирусын урьдчилан сэргийлэх үзлэгт орох иргэдийн тоог нэмэгдүүлэх зорилгоор үйлчилгээнийхээ үнийг бууруулжээ.
Тус лаборатори нь дэлхийн өндөр хөгжилтэй 80 гаруй улсад хэрэглэгдэж байгаа сүүлийн үеийн дэвшилтэт технологиуд, автомат тоног төхөөрөмжийг ашиглаж шинжилгээ авдаг байна.
"Бона Вита"-гийн элэгний B, C вирусын шинжилгээний лаборатори 9 дүүрэг, 21 аймагт байрлаж байна. Орон нутгийн иргэд аймгийнхаа нэгдсэн эмнэлэгт байрлах "Бони Вита" төвд хандах боломжтой. Элэгний B, C вирусын шинжилгээ өгөх гэж байгаа иргэд өглөө өлөн байх, өөх тос, согтууруулах ундаа хэрэглээгүй байх шаардлагатайг эмч мэргэжилтнүүд мөн зөвлөж байна.


















