Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Элэгний вирус илрүүлэх түргэвчилсэн шинжилгээнд хамрагдаарай...

Монгол Улсын хүн амын өвчлөл, нас баралтын тэргүүлэх шалтгааны нэг болж буй элэгний хатуурал, элэгний хавдрын өвчлөл нас баралтыг бууруулах үүний тулд элэгний өвчний шалтгаан болсон элэгний

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Элэгний вирус илрүүлэх түргэвчилсэн шинжилгээнд хамрагдаарай...
Элэгний вирус илрүүлэх түргэвчилсэн шинжилгээнд хамрагдаарай.... Зураг: МҮОНРТ

Монгол Улсын хүн амын өвчлөл, нас баралтын тэргүүлэх шалтгааны нэг болж буй элэгний хатуурал, элэгний хавдрын өвчлөл нас баралтыг бууруулах үүний тулд элэгний өвчний шалтгаан болсон элэгний вирусийн халдварын тархалтыг хяналтад авах зорилгоор Монгол Улсын Засгийн газраас "Элэг бүтэн Монгол" хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа.

Тус хөтөлбөрийн хүрээнд эхний ээлжид элэгний вирус илрүүлэх шинжилгээнд 353 мянган 40-65 насныхан хамрагдсан бол мөн төдий хэмжээний хүмүүс шинжилгээнд хамрагдаагүй байгаа гэсэн судалгаа бий. Тэгвэл тус хөтөлбөрийн хоёрдугаар шатанд 15-аас дээш насны иргэд элэгний вирус илрүүлэх түргэвчилсэн шинжилгээнд хамрагдах боломжтой болж байна. Иймд иргэн та 12-17 цагийн хооронд Сүхбаатарын талбайд үргэлжлэх элэгний вирус илрүүлэх шинжилгээнд хамрагдаарай.

Хуваалцах