Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Элсэлтийн ерөнхий шалгалтын батламж хуудсыг долоодугаар сарын 1-нээс тараана

2017 оны долоодугаар сарын 1-нээс эхлэн Элсэлтийн ерөнхий шалгалтад шалгуулагчдын батламж хуудсыг тараана.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Элсэлтийн ерөнхий шалгалтын батламж хуудсыг долоодугаар сарын 1-нээс тараана
Элсэлтийн ерөнхий шалгалтын батламж хуудсыг долоодугаар сарын 1-нээс тараана. Зураг: МҮОНРТ

2017 оны долоодугаар сарын 1-нээс эхлэн Элсэлтийн ерөнхий шалгалтад шалгуулагчдын батламж хуудсыг тараана. ЭЕШ өгсөн энэ оны төгсөгчид сургуулийнхаа захиргаанаас батламж хуудсаа авах бол нийслэлд ЭЕШ өгсөн өмнөх оны төгсөгчид Боловсролын үнэлгээний төвөөс батламж хуудсаа авах юм байна.

Хөдөө орон нутагт ЭЕШ өгсөн өмнөх оны төгсөгчид тухайн аймгийнхаа Боловсрол, соёл, урлагийн газрын ЭЕШ хариуцсан мэргэжилтнээс батламж хуудсаа авна.

Уг батламж хуудас нь шалгалт өгснөөс хойш 2.5 жилийн хугацаанд хүчинтэй байна.

Хуваалцах