Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл эхэллээ
2023 оны элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл орон даяар, Улаанбаатар хотын цагаар 2023 оны хоёрдугаар сарын 06-ны өглөө 10:00 цагт эхэлж, 2023 оны дөрөвдүгээр сарын 14-ний өдрийн 18:00 цагт дуусна.
Мэдээллийн алба

2023 оны элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл орон даяар, Улаанбаатар хотын цагаар 2023 оны хоёрдугаар сарын 06-ны өглөө 10:00 цагт эхэлж, 2023 оны дөрөвдүгээр сарын 14-ний өдрийн 18:00 цагт дуусна.
Бүртгэл https://eyesh.eec.mn/ цахим хуудсаар явагдана.
Шалгуулагчид Элсэлтийн ерөнхий шалгалтад бүртгүүлэхдээ:
- Элсэлтийн ерөнхий шалгалтад бүртгүүлэхдээ шалгуулагч зөвхөн өөрийн и-мэйл хаягийг ашиглана.
- Элсэлтийн ерөнхий шалгалтад монгол хэл, англи хэл, орос хэл, математик, физик, хими, биологи, газар зүй, монгол улсын түүх, нийгмийн тухай мэдлэг хичээлүүдээс 2-оос багагүйг сонгож бүртгүүлнэ.
- Элсэлтийн ерөнхий шалгалтын нэг хичээлийн төлбөр 5800 төгрөг байна.
- Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэлийн хугацаанд шалгалт өгөх хичээлээ сонгож төлбөрөө төлсөн байна. Төлбөр төлөгдөөгүй тохиолдолд бүртгэл баталгаажихгүй.
- Хөгжлийн бэрхшээлтэй болон тусгай сургуулийн суралцагчид Элсэлтийн ерөнхий шалгалтад бүртгүүлсэн бол холбогдох бичиг баримт /өргөдөл, хүсэлт, эмчийн магадлагаа, тодорхойлолт, сургуулийн албан бичиг/-ыг бүртгэлийн хугацаанд БҮТ-д ирүүлнэ.
- Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэлтэй холбоотой мэдээлэл, жишиг даалгавар, теле хичээлийг БҮТ-ийн цахим зөвлөх help.eec.mn хуудаснаас авах боломжтой. Мөн манай төвийн лавлах утас 7011-9498, 7577-9498 утсанд хандаарай.


















