Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл өнөөдөр дуусна

Элсэлтийн ерөнхий шалгалтад бүртгүүлж амжаагүй бол eyesh.eec.mn цахим хуудсаар дамжуулан онлайнаар бүртгүүлэх боломжтой.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл өнөөдөр дуусна
Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл өнөөдөр дуусна. Зураг: МҮОНРТ

Элсэлтийн ерөнхий шалгалтад бүртгүүлж амжаагүй бол eyesh.eec.mnцахим хуудсаар дамжуулан онлайнаар бүртгүүлэх боломжтой.

Хэрэв та бүртгэлийн дугаар, нууц үгээ авсан хэдий ч шалгалт өгөх хичээлээ сонгоогүй байгаа бол бүртгэлийн хугацаанд хичээл сонголтоо хийж, төлбөр төлснөөр бүртгэл баталгаажих болохыг анхааруулж байна. Бүртгэл хаагдсан тохиолдолд нэмэлт бүртгэл хийхгүй, хичээл нэмэхгүй.

Элсэлтийн ерөнхий шалгалттай холбоотой зөвлөгөө мэдээлэл, жишиг даалгавар, теле хичээл, элсэгчийн сонин, хариултын хуудас зэрэг мэдээ мэдээллийг Боловсролын үнэлгээний төвийн цахим зөвлөх help.eec.mn хуудаснаас авахыг зөвлөж байна гэж Боловсролын үнэлгээний төвөөс мэдээллээ.

Хуваалцах