Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Элсэлтийн шалгалтанд хууль бусаар тэнцүүлж хахууль авсан гэв

Нийслэлийн прокурорын газраас төрийн өндөр албан тушаалтан холбогдсон болон олны анхаарал татсан хэргийг шуурхай шалгаж, шийдвэрлэх талаар Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн ерөнхий газрын мөрдөгч нарын хамтарсан ажлын хэсгийг байгуулан, прокуроруудыг уртасгасан цагаар ажиллуулж байгаа талаар бид өм

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Элсэлтийн шалгалтанд хууль бусаар тэнцүүлж хахууль авсан гэв
Элсэлтийн шалгалтанд хууль бусаар тэнцүүлж хахууль авсан гэв. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн прокурорын газраас төрийн өндөр албан тушаалтан холбогдсон болон олны анхаарал татсан хэргийг шуурхай шалгаж, шийдвэрлэх талаар Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн ерөнхий газрын мөрдөгч нарын хамтарсан ажлын хэсгийг байгуулан, прокуроруудыг уртасгасан цагаар ажиллуулж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн.

Тэгвэл эл ажлын хүрээнд олны анхаарал татсан, төрийн албан тушаалтанд холбогдох зарим хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

Тухайлбал, Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын яамны харьяа “Шинэ эхлэл” ерөнхий боловсролын дунд сургуулийн захирал Л.Эрдэнэ нь “Хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс 2019 оны хичээлийн жилийн зургаадугаар ангийн элсэлтийн шалгалтанд бусдыг хууль бусаар тэнцүүлсний төлөө хахууль авсан” гэх хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн холбогдох зүйл хэсгүүдээр яллах дүгнэлт үйлдэн, гэм буруугийн асуудлыг шүүхээр эцэслэн шийдвэрлүүлэхээр харьяалагдах шүүхэд шилжүүлсэн байна.

Хуваалцах