Элсэлтийн шалгалттай холбоотой санал гомдлыг бүрэн шийдвэрлэжээ
Боловсролын үнэлгээний төвөөс элсэлтийн шалгалтын дүн, оноотой холбоотой үүссэн гомдлуудыг бүрэн шийдвэрлэсэн байна. Энэ сарын 02-05-ны хооронд тус төвд хөдөө орон нутаг болон Улаанбаатар хотоос Элсэлтийн шалгалттай холбоотой нийт 80 гаруй гомдол иржээ.
Мэдээллийн алба

Боловсролын үнэлгээний төвөөс элсэлтийн шалгалтын дүн, оноотой холбоотой үүссэн гомдлуудыг бүрэн шийдвэрлэсэн байна. Энэ сарын02-05-ны хооронд тус төвд хөдөө орон нутаг болон Улаанбаатар хотоос Элсэлтийн шалгалттай холбоотой нийт 80 гаруй гомдол иржээ.
Өнгөрсөн 7 хоногт шалгуулагчдаас ирсэн гомдол санал бүгд шалгалтын дүн оноотой холбоотой байсан бөгөөд гомдол ирсэн даруйд тухайн шалгуулагчийн оноог магадлаж өгөх, гарсан алдааг залруулах зэргээр түргэн шуурхай ажилласан байна.
Мөн нэмж хэлэхэд тус төвийнхөн өнгөрсөн долоо хоногт ЭЕШ-ын батламж хуудас тараах ажил дууссан талаар мэдэгдсэн юм.
Хурд агентлаг


















