Эм ханган нийлүүлэх зарим байгууллага эм оруулж ирэхдээ хадгалалтын горимыг алдагдуулж байна
Хилийн мэргэжлийн хяналтын байцаагчид энэ тал дээр хяналтаа сайжруулахаар хүн хүчээ нэмэгдүүлж байна. Үүний үр дүнд хууль бусаар эм оруулж ирэх зөрчил өмнөх жилүүдтэй харьцуулахад багассан байна.
Мэдээллийн алба

Эм ханган нийлүүлэх зарим байгууллага гаднаас эм оруулж ирэхдээ хадгалалтын горимыг нь алдагдуулж байна.
Тиймээс Хилийн мэргэжлийн хяналтын байцаагчид энэ тал дээр хяналтаа сайжруулахаар хүн хүчээ нэмэгдүүлж байна. Үүний үр дүнд хууль бусаар эм оруулж ирэх зөрчил өмнөх жилүүдтэй харьцуулахад багассан байна. Харин эмийн тээвэрлэлд, хадгалалтын горимыг алдагдуулах нь цөөнгүй байна гэж Улсын мэргэжлийн хяналтын газрын ахлах байцаагч н.Энхтуяа хэлж байна.
Олон улсын стандартад нийцсэн эм үйлдвэрлэж байгаа өөрийн орны эмийн үйлдвэрүүдээ дэмжих хэрэгтэйг холбогдох албаныхан хэлж байсан юм.


















