“Эм, тариа, эмнэлгийн хэрэгслийн үнийг үндэслэлгүйгээр нэмсэн эмийн сангийн тусгай зөвшөөрлийг цуцална” гэв
Манай оронд ханиад, томууны үе ихэссэнээс гадна БНХАУ-д коронавирусийн халдвар дэгдэж, Монгол Улсад халдвар тархах эрсдэл бий болсон
Мэдээллийн алба

Манай оронд ханиад, томууны үе ихэссэнээс гадна БНХАУ-д коронавирусийн халдвар дэгдэж, Монгол Улсад халдвар тархах эрсдэл бий болсон. Үүнтэй холбоотой Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн өөрийн цахим хуудаснаа “Монгол Улс өмнөд хөрштэй хиллэдгийн хувьд коронавирус халдварлах өндөр эрсдэлтэй оронд тооцогдож байна.
Коронавирусээс урьдчилан сэргийлэх ажлыг эрс эрчимжүүлэх шаардлага үүссэн болон томуу, томуу төст өвчний дэгдэлт өндөр байгааг далимдуулан Дорнод аймагт үйл ажиллагаа явуулж буй эмийн сангууд эм, тариа, эмнэлгийн хэрэгслийн үнийг үндэслэлгүйгээр нэмсэн нь тогтоогдвол тусгай зөвшөөрлийг нь цуцлах хүртэл арга хэмжээг авах болно” гэжээ.


















