Эм үйлдвэрлэгч, импортлогчийн үйл ажиллагаанд шалгалт хийж байна
Мэргэжлийн Хяналтын байгууллагын 2018 оны төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.4 дэх заалтыг тус тус үндэслэн зах зээлд худалдаалагдаж буй эм, эмнэлгийн хэрэгсэл, биологийн идэвхт бүтээг
Мэдээллийн алба

Мэргэжлийн Хяналтын байгууллагын 2018 оны төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.4 дэх заалтыг тус тус үндэслэн зах зээлд худалдаалагдаж буй эм, эмнэлгийн хэрэгсэл, биологийн идэвхт бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдал, хуурамч эсэхийг лабораторийн шинжилгээгээр тодорхойлох, эм үйлдвэрлэгч, импортлогчийн үйл ажиллагаа стандартын шаардлагад нийцэж буй эсэхийг үнэлэхээр Баянгол дүүрэгт үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл бүхий Эм, эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэх байгууллагуудын үйл ажиллагааг хяналтын хуудсаар үнэлэн, 1 нэрийн бүтээгдэхүүнээс дээж авч МХЕГ-ХАБҮЛЛ-т шинжлүүлэн, хяналт шалгалт үргэлжилж байна.




















