Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Эмч” дэд хөтөлбөрийн хүрээнд хоёр эмнэлгийг автомашинтай болгоно

Орхон аймгийн ӨЭМТ нь 21 аймагтай харьцуулбал тоног төхөөрөмж, машин, техникийн хангамж сайн, эмч нарынх нь ажиллах нөхцөл, ажлын байр нь тухтай, ажлын байрандаа мэдлэг боловсролоо дээшлүүлэх боломжтой аж.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Эмч” дэд хөтөлбөрийн хүрээнд хоёр эмнэлгийг автомашинтай болгоно
“Эмч” дэд хөтөлбөрийн хүрээнд хоёр эмнэлгийг автомашинтай болгоно. Зураг: МҮОНРТ

Орхон аймгийн ӨЭМТ нь 21 аймагтай харьцуулбал тоног төхөөрөмж, машин, техникийн хангамж сайн, эмч нарынх нь ажиллах нөхцөл, ажлын байр нь тухтай, ажлын байрандаа мэдлэг боловсролоо дээшлүүлэх боломжтой аж. Энэ нь орон нутгийн төр, захиргааны байгууллага эрүүл мэндийн салбартаа хийж буй хөрөнгө оруулалттай холбоотой юм.

Тухайлбал, өнгөрсөн онд Орхон аймаг “Нийгмийн дэмжлэгийн сан”-аас 53 эмч, эмнэлгийн ажилтанд 53.5 сая төгрөгийн тусламж үзүүлж эмчилгээ, оношилгоо, орон байрны нөхцөлийг нь сайжруулахад дэмжин ажиллажээ.

Мөн эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг хүртээмжтэй хүргэх зорилгоор 2016 онд орон нутгийн 914 сая төгрөгөөр “Мэнд-Цэцэн”, 2017 онд 1.1 тэрбум төгрөгөөр “Анхны-Оч” өрхийн эрүүл мэндийн төвийг барьжээ. Түүнчлэн өнгөрсөн онд өрхийн эмнэлгүүдэд зүрхний эхо бичлэг, оношилгооны лаборатори бүхий тоног төхөөрөмж, дөрвөн автомашинд орон нутгаас 70.1 сая төгрөг зарцуулсан байна.

Энэ жил Орхон аймаг орон нутгийн төсвийн 100 сая төгрөгөөр хоёр эмнэлгийг автомашинтай болгоно. Мөн “Эмч” дэд хөтөлбөрийн хүрээнд 145 сая төгрөг төсөвлөж эмч нарын нийгмийн болон эрүүл мэндийн асуудалд анхаарах ажээ.

Хуваалцах