Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Эмч, эмнэлгийн тамга тэмдгийг хуурамчаар үйлдэж бичилт хийсэн ноцтой зөрчил илэрчээ

Нэр бүхий улсын эмнэлгүүд үзлэг, шинжилгээ хийлгүйгээр хүнс, худалдаа, үйлчилгээний зарим байгууллага, сургууль, цэцэрлэгийн багш нарын эрүүл мэндийн үзлэгийн дэвтэрт шууд бичилт хийжээ.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Эмч, эмнэлгийн тамга тэмдгийг хуурамчаар үйлдэж бичилт хийсэн ноцтой зөрчил илэрчээ
Эмч, эмнэлгийн тамга тэмдгийг хуурамчаар үйлдэж бичилт хийсэн ноцтой зөрчил илэрчээ. Зураг: МҮОНРТ

Нэр бүхий улсын эмнэлгүүд үзлэг, шинжилгээ хийлгүйгээр хүнс, худалдаа, үйлчилгээний зарим байгууллага, сургууль, цэцэрлэгийн багш нарын эрүүл мэндийн үзлэгийн дэвтэрт шууд бичилт хийжээ.

Үүнээс гадна огт хийх ёсгүй шинжилгээ хийсэн, мөн зөвшөөрөлгүй байгууллага эмч, эмнэлгийн тамга тэмдгийг хуурамчаар үйлдэж бичилт хийсэн зэрэг ноцтой зөрчил илэрсэн гэж Мэргэжлийн хяналтын газраас өнөөдөр мэдээллээ.

Энэ зөрчил хүний эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг учраас цагдаагийн байгууллагаар шалгуулах саналаа бид хүргүүлсэн гэж Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хэлтсийн дарга н.Баярболд ярилаа.

Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд олныг хамарсан хоолны хордлого манай улсад 50 гаруй байгууллагад гарчээ. Үүнээс хүүхдийн 19 байгууллагад хордлого гарч, 1300 шахам хүүхэд өвдсөн байна.

Хуваалцах