ЭМДЕГ Капитал банкнаас хураан авсан үл хөдлөх эд хөрөнгийг борлуулж, даатгалын санд төвлөрүүлж байна
2019 онд татан буугдсан Капитал банкинд Эрүүл мэндийн даатгалын сангийн 136.1 тэрбум төгрөг байршиж байсан.
Мэдээллийн алба

ЭМДЕГ Капитал банкнаас хураан авсан үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулж, даатгалын санд төвлөрүүлж байна.
2019 онд татан буугдсан Капитал банкинд Эрүүл мэндийн даатгалын сангийн 136.1 тэрбум төгрөг байршиж байсан. Ингээд банкны эрх хүлээн авагчаас эрүүл мэндийн даатгалын нэхэмжилсэн төлбөрөөс нийт 55.6 тэрбум төгрөгийн өрийг барагдуулсан.
Одоогоор 80.5 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй байна. Эдгээр өрийг бэлэн мөнгө болон үл хөдлөх эд хөрөнгө өгч барагдуулж байна.
Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дарга Л.Бямбасүрэн ярилаа.
Mongolian National Radio · Капитал банкнаас хураан авсан үл хөдлөх эд хөрөнгийг борлуулж, даатгалын санд төвлөрүүлж байна


















