Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

ЭМДЕГ-ын “Хэрэглэгчтэй харилцах төв”-ийн үйл ажиллагаатай танилцлаа

ДЭМБ-ын НДББ-ын Эрүүл мэндийн тогтолцооны газрын Эрүүл мэндийн санхүүжилт, бодлого, тусламж үйлчилгээний нэгжийн зохицуулагч Луйс Виналс Торрес ЭМДЕГ-ын “Хэрэглэгчтэй харилцах төв”-ийн үйл ажиллагаатай танилцлаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ЭМДЕГ-ын “Хэрэглэгчтэй харилцах төв”-ийн үйл ажиллагаатай танилцлаа
ЭМДЕГ-ын “Хэрэглэгчтэй харилцах төв”-ийн үйл ажиллагаатай танилцлаа. Зураг: МҮОНРТ

ДЭМБ-ын НДББ-ын Эрүүл мэндийн тогтолцооны газрын Эрүүл мэндийн санхүүжилт, бодлого, тусламж үйлчилгээний нэгжийн зохицуулагч Луйс Виналс Торрес ЭМДЕГ-ын “Хэрэглэгчтэй харилцах төв”-ийн үйл ажиллагаатай танилцлаа.

Тус төв нь даатгуулагч-иргэдэд эрүүл мэндийн даатгалтай холбоотой бүх төрлийн мэдээ мэдээлэл, зөвлөгөөг 1800-1363 утсаар өгч 20 гаруй төрийн үйлчилгээг цахимаар болон биечлэн ирсэн иргэдэд үзүүлэн ажиллаж байна.

Өдөр бүр 400-600 дуудлага хүлээн авдаг бөгөөд дуудлагын аксис программын тусламжтайгаар нэг ч иргэний дуудлагыг алдалгүй авахын зорьдог. Шугам чөлөөгүй үед таны дуудлага манай цахим программд бүртгэгдэж, оператор өмнөх хэрэглэгчтэй ярьж дууссаны дараа тань руу 10-15 минутад эргэн холбогддог.

2022 оны 11 сарын байдлаар шимтгэл төлөлтийн мэдээлэл, хувь хэмжээ, зааварчилгаа, төр хариуцах болон нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай иргэдийн мэдээллийг ЭМД-ын цахим системд шивэх, байршуулах, хадгалах, хөнгөлөлттэй эм, гэрээт байгууллагын мэдээлэл зэрэг асуудлаар 94 мянган дуудлага хүлээн авч иргэдийн асуудлыг шуурхай шийдвэрлэж ажиллалаа.

Эх сурвалж: ЭМДЕГ

Хуваалцах