"Эмээлт" захад 500 мянга гаруй адууны шир байна
Засгийн газар 2013, 2014 онд арьс, ширийг түүхийгээр нь экспортлохыг хориглосон тогтоол гаргаж, дотоодын үйлдвэрүүдээ дэмжин, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн бий болгохыг зорьсон.
Мэдээллийн алба

Засгийн газар 2013, 2014 онд арьс, ширийг түүхийгээр нь экспортлохыг хориглосон тогтоол гаргаж, дотоодын үйлдвэрүүдээ дэмжин, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн бий болгохыг зорьсон.
Манай улсын хэмжээнд арьс, шир боловсруулах үйлдвэр 35, бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг 180 гаруй үйлдвэр ажиллаж байна. Харин жилд дунджаар түүхий эдийн захад 200-300 мянган ширхэг адууны шир бэлтгэгдэн ирдэг. Энэ тооны арьс ширийг дээрх үйлдвэрүүд бүрэн боловсруулах хүчин чадалгүй учраас одоогоор “Эмээлт” захад 2014, 2015 оноос хойш хураагдсан 500 мянга гаруй адууны шир овоорсон байдалтай байна.
"Эмээлт" зах дахь ченжүүдийн хэлж байгаагаар олон жил хураагдсан адууны ширийг эхнээс нь давсалж хадгалсан боловч өмхийрч, хатаж ашиглах боломжгүй болж байгаа ажээ.


















