Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Чөлөөт цаг

Эмэгтэй хүнтэй андуурам робот зохион бүтээжээ

Осакагийн технологийн их сургуулийн профессор Хироши Ишигуро энэхүү дэвшилтэт бүтээлийг олон нийтэд танилцуулж роботыг хэрхэн хүнтэй адилхан харагдуулах тал дээр нэлээд удаан ажилласан байна.

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Эмэгтэй хүнтэй андуурам робот зохион бүтээжээ
Эмэгтэй хүнтэй андуурам робот зохион бүтээжээ. Зураг: МҮОНРТ

Осакагийн технологийн их сургуулийн профессор Хироши Ишигуро энэхүү дэвшилтэт бүтээлийг олон нийтэд танилцуулж роботыг хэрхэн хүнтэй адилхан харагдуулах тал дээр нэлээд удаан ажилласан байна.

Өнгөрсөн хугацаанд зохион бүтээгдэж байсан роботууд хүний гадаад төрхийг дууриахыг оролдож байсан ч энэ удаагийнх шиг бүх талаараа хүний эд эрхтнийг дууриасан тохиолдол ховор гэнэ.

Профессор Хироши Ишигуро “Хүнтэй төстэй роботыг зохион бүтээхийн тулд хүний үргэлж хийж байдаг рефлекс, зан араншинг бүхэлд нь судалсан байна.

Хүн ямар асуултад ямар эмоц гаргадаг, юу боддог гэх зэргийг удаан хугацаанд эрэлхийлсэн” гэж шинэ бүтээлийнхээ нээлтийн үеэр ярьжээ.

Алсаас удирдах боломжтой энэхүү робот ягаан уруул, дур булаам царай, шингэн хоолой болон бор нүд хөмсөг гээд эмэгтэй хүнд заяасан бүхнийг өөртөө агуулжээ.

Робот өөрөө сууж, зарим тохиолдолд алхахын сацуу гараа өргөж тохойгоо нугалах чадвартай гэнэ.

Хуваалцах